Эр хүн бүхний гэгээн сайхан мөрөөдөл бөх болох билээ. Бөхийн өлгий нутаг Булган хангай аймагт Миний мөрөөдөл... | |
2010-02-08 09:26:44 | |
Өнгөрсөн 2008 оныг МҮБХ Бөхчүүдийн Манлайллын жил болгон зарласан. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд Уйлган голоос төрөн гарсан 3 аваргын хөшөө цогцолбор буюу "Монгол түмний хойморийн их шүтээн" цогцолбор, Хөвсгөлийн бөхийн өргөө, “Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ”-г тус тус бүтээн цогцлоосон нь хамгийн онцлох үйл явдал байсан. Энэхүү буянлаг үйлийг Галт сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ”-ний тэргүүн, МУГТ улсын заан С.Хүрэлбаатар, Алаг-Эрдэнэ сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ”-ний е.н.б.д, Чөлөөт бөхийн ОУХМ аймгийн арслан Г.Батпүрэв нар санаачлан зохион байгуулсан. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат улсын аварга Жамсрангийн ЦЭВЭЭНРАВДАН 1943 оны АХ-ын 22 жилийн ойгоор долоо давж заан, 1945 оны АХ-ын 24 жилийн ойгоор у.з Цоодол /у.ар/-оор найм давж үзүүрлэн арслан, 1951 оны АХ-ын 30 жилийн ойгоор дар.а Б.Түвдэндоржоор арав даван түрүүлж АВАРГА цолонд тус тус хүрсэн. 1946, 1947, 1948, 1949 онуудад их шөвөгт, 1944, 1950, 1956 онуудад дунд шөвгийн наймд, 1952, 1953 онуудад шөвгийн 16-д тус тус шалгарчээ. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн ДАМДИН. Улсын наадамд 1956-1960 онуудад дараалан завсаргүй тав түрүүлж нэгэн дээд амжилтыг анхлан тогтоосон. Харин 1959 оны улсын их баяр наадамд түрүүлэн даян аварга, мөн өдрийнхөө орой Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн барилдаанд 37 бөх тойргоор барилдахад нэг ч уналгүй 36 даван түрүүлж дархан аварга цолонд хүрсэн нь бас л сонин бөгөөд өвөрмөц амжилт юм. 1961, 1966, 1968, 1969, 1970 онуудад үзүүрт, 1964, 1965, 1972, 1973, 1974 онуудад их шөвөгт, 1952, 1954, 1971, 1978 онуудад дунд шөвгийн наймд, 1953, 1962, 1976, 1981 онуудад шөвгийн 16-д тус тус шалгарчээ. “ГАРЛАА, ӨРЛӨӨ, ДАВЛАА” гэсэн гуравхан үгээр барилдаанаа төйлбарлуулж байсан хосгүй ИХ бөх өө... Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат улсын аварга улсын аварга Чойжилын БЭЭЖИН 1957 оны АХ-ын 36 жилийн ойгоор начин, 1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн тойргийн барилдаанд 32 давж хоёрдугаар байр эзлэн заан, 1961 оны АХ-ын 40 жилийн ойгоор нутгийн бөх у.з Д.Гүрбадамаар долоо давж дөрөвт үлдэн арслан, 1970 оны АХ-ын 49 жилийн ойгоор Д.Дамдин аваргаар ес даван түрүүлж АВАРГА цолонд хүрсэн. Харин 1964 онд үзүүрт, 1965 онд долоо, 1958, 1968 онд зургаа, 1963, 1967, 1969, 1971 онд тав давж шөвгөрсөн. Жич: Эдүгээ цагт Уйлган голын 3 аваргынхаа халааг авах бололцоотой залуучууд нэлээдгүй байгаа. начин Ц.Содномдорж тэргүүтэй... Харин яг Цагаан-Үүр сумаас бол 2008 онд аймгийнхаа наадамд үзүүрлэсэн Аварга БТДС-ийн оюутан аймгийн заан Н.Баттүвшин. Сүүлийн үед барилдааны арга барил нь тун өсч яваа залуу даа. Эх сурвалж: Г.Мягмарсүрэн |
Төрийн их баяр наадамд шөвгөрсөн Хөвсгөл нутгийн бөхчүүд хийгээд их спортын алдартнууд
2008.10.27
1924 он. Цэргийн баяр наадамд 674 бөх зодоглон тэр үеийн Хантайшир уулын аймаг, Эрдэнэдүүрэгч вангийн хошуу одоогийн Цагаан-Уул сумын Сосорын Шагдар Хан Хэнтий уулын аймгийн Г.Самдан (аварга)-гаар арав давж түрүүлэн арслан цол,
1925 он. Ардын хувьсгалын 4 жилийн ойн наадамд 640 бөх зодоглон С.Шагдар арслан Цэцэрлэг Мандалын уулын аймгийн Аюурзана заанаар долоо давж,
1927 он. Ардын хувьсгалын 6 жилийн ойн наадамд Шоохойн Пүрэвцэрэн Эрдэнэбулган сумын Батын Наянтай нар хоёулаа тав давж,
1928 он. Ардын хувьсгалыг 7 жилийн ойн наадамд 1000 орчим бөх зодоглон аль сум болох нь тодорхойгүй Даржаагийн Доржготов заан долоо давж,
1934 он. Ардын хувьсгалын 13 жилийн ойн наадамд 1024 бөх зодоглон аль сум болох нь тодорхойгүй Доржийн Дангаа тав давж начин цол, Цагаан-Уул сумын Гомбын Жамъян заан мөн тав давж,
1935 он. Ардын хувьсгалын 14 жилийн ойн наадамд 720 бөх зодоглон Түнэл сумын Өлзийтийн Чүлтэмсүрэн тав давж начин цол,
1938 он. Ардын хувьсгалын 17 жилийн ойнэ наадамд 1024 бөх зодоглон Жаргалант сумын Сэнгийн Нанжаа тав давж, Ө.Чүлтэмсүрэн начин мөн тав давж,
1941 он. Ардын хувьсгалын 20 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ө.Чүлтэмсүрэн заан зургаа давж ах Ө.Шаравжамц нь мөн тав давж,
1942 он. Ардын хувьсгалын 21 жилийн ойн наадамд Ө.Чултэмсүрэн заан.Завхан аймгийн Ш.Санжимсүрэн арслан гээр ес давж түрүүлэн арслан цол
1943 он. Ардын хувьсгалын 22 жилийн наадамд 512 бөх зодоглон цагаан-үүр сумын Жамсрангын Цэвээнравдан.долоо давж заан цол Ө.Чүлтэмсүрэн арслантав давж,
1944 он. Ардын хувьсгалын 23 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон С.Чүлтэмсүрэн арслан долоо давж Ж.Цэвээнравдан заан зургаа давж,
1945 он. Ардын хувьсгалын 24 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ж.Цэвээнравдан заан Өвөрхангайн Гя.Цоодол заан (арслан)-аар найм давж үзүүрлэн улам нэмэх, өсөх залуу арслан цол, Цагаан-Үүр умын Раднаагийн Өлзийбаатар Булганы А.Моломжамц заанаар тав давж начин цол,
1946 он. Ардын хувьсгалын 25 жилийн ойн наадамд 1024 бөх зодоглон Ө.Чүлтэмсүрэн арслан Сэлэнгэ аймгийн Д.Гомбодагва заанаар долоо давж бат хүчит чимэг, Ж.Цэвээнравдан арслан Баянхонгорын П.Аюуш арслангаар мөн долоо давж бат хүчит чимэг, С.Нанжаа заан Архангай М.Даш (начин)-аар зургаа давж улам нэмэх заан цол,
1947 он. Ардын хувьсгалын 26 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ж.Цэвээнравдан арслан Архангайн Д.Ванчинсүрэн заанаар долоо давж үнэн хүчит чимэг, аль сум болох нь тодорхойгүй Хайнзангийн Балжир Архангайн Б.Төрбат арслангаар тав давж улам нэмэх начин цол,
1948 он. Ардын хувьсгалын 27 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ө.Чүлтэмсүрэн арслан Төв аймгийн Ж.Төмөртогтох начин (заан)-гаар долоо давж үнэн хүчит чимэг, Ж.Цэвээнравдан арслан Архангайн Д.Самбуу арслангаар мөн долоо давж үнэн хүчит чимэг,
1949 он. Ардын хувьсгалын 28 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ж.Цэвээнравдан арслан Өвөрхангай Ш.Галсан (начин)-гаар долоо давж Ө.Чүлтэмсүрэн арслан Булганы Л.Нямжав начин (заан)-гаар мөн долоо давж, Бүрэнтогтох сумын Чимэдийн Жүгдэрнамчил Архангайн Ц.Чимэд-Очир даян аваргаар тав давж өсөх идэр, улам нэмэх начин цол, Цагаан-Үүр смын Шаравын Ванчин Архангайн Ядамсүрэнгээр тав давж өсөх идэр, улам нэмэх начин цол,
1950 он. Ардын хувьсгалын 29 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ө.Чүлтэмсүрэн арслан Хөвсгөлийн Ц.Бадамсэрээжид (арслан)-ээр найм давж үзүүрлэн Ц.Бадамсэрээжид Өвөрхангайн Гя.Цоодол арслангаар долоо давж өсөх идэр залуу заан цол, Ж.Цэвээнравдан арслан Булганы Б.Жанчивдорж (заан)-аар зургаа давж,
1951 он. Ардын хувьсгалын 30 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ж.Цэвээнравдан арслан Булганы Б.Түвдэндорж дархан аваргаар ес давж түрүүлэн аварга цол, Ц.Бадамсэрээжид заан Завханы М.Сэдхүү (начин)-гээр долоо давж улам нэмэх чимэг, Бүрэнтогтох сумын Пүрэвийн Магсаржав архангайн Даваасүрэн заанаар тав давж начин цол,
1952 он. Ардын хувьсгалын 31 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Д.Дамдин (дархан аварга) Өвөрхангайн С.Самданжигмэд арслангаар зургаа давж начин цол, Ж.Цэвээнравдан аварга С.Жамъянжав гэдэг бөхөөр тав давж хурдан шаламгай чимэг, Ц.Бадамсэрээжид заан Архангайн Г.Баасанжав начингаар мөн тав давж бат хүчит чимэг,
1953 он. Ардын хувьсгалын 32 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ц.Бадамсэрээжид заан архангайн Д.Лувсан заанаар долоо давж хурц шаламгай шалгарсан хүчит чимэг, Ж.Цэвээнравдан аварга Төв аймгийн Лхамсүрэн гэдэг бөхөөр тав давж хурц шаламгай шалгарсан хүчит чимэг, Д.Дамдин начин Сэлэнгийн Ё.Дорж начингаар мөн тав давж улам нэмэх чимэг,
1954 он. Ардын хувьсгалын 33 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ц.Бадамсэрээжид заан Архангайн Д.Лувсан заанаар долоо давж хурц шаламгай шалгарсан хүчит чимэг, Ж.Цэвээнравдан аварга Төв аймгийн Лхамсүрэн гэдэг бөхөөр тав давж хурц шаламгай шалгарсан хүчит чимэг, Д.Дамдин начин Сэлэнгийн Ё.Дорж начингаар мөн тав давж улам нэмэх чимэг,
1954 он. Ардын хувьсгалын 33 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ц.Бадамсэрээжид заан Говь-Алтай Ш.Батсуурь аваргаар найм давж үнэн хүчит, идэр арслан цол, Д.Дамдин начин Ховд аймгийн Л.Бандихүү (начин)-гээр зургаа давж бат хүчит чимэг,
1955 он. Ардын хувьсгалын 34 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон гурвын даваанаас сугалаагаар барилдуулж Эрдэнэбулган сумын Самбуунямын Баасан нэг аймгийн Г.Бат-Эрдэнээр зургаа давж начин цол, Цагаан-Үүр сумын Гомбодоржийн Бат-эрдэнэ Ц.Дамдиндорж (заан)-аар тав давж начин цол,
1956 он. Ардын хувьсгалын 35 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Д.Дамдин начин Өвөрхангайн С.Самданжигмэд арслангаар ес давж түрүүлэн өсөх идэр арслан цол, Ж.Цэвээнравдан аварга Өвөрхангайн СДашзэвэг (начин)-ээр зургаа давж улам баясуулагч чимэг, Ц.Бадамсэрээжид арслан Төв аймгийн Ц.Гочоодорж начингаар зургаа давж улам баясуулагч чимэг, Цагаан-Үүр сумын Ш.Ванчин начин Вандагдорж гэдэг бөхөөр тав давж,
1957 он. Ардын хувьсгалын 36 жилийн ойн наадамд Д.Дамдин арслан Говь-Алтайн Ш.Батсуурь дархан аваргаар ес давж түрүүлэн улам нэмэх чимэг, Ц.Бадамсэрээжид арслан Төв аймгийн С.Оргодол арслангаар долдоо давж хурц шаламгай чимэг, Цагаан-Үүр сумын Чойжилын Бээжин Д.Цогзол гэдэг бөхөөр тав давж начин цол,
1958 он. Ардын хувьсгалын 37 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Д.Дамдин арслан Архангайн Ж.Чойжилсүрэн (арслан)-гээр ес давж түрүүлэн аварга цол, Ц.Бадамсэрээжид арслан Ц.Дамдиндорж (заан)-оор долоо давж өсөн нэмэх чимэг, Ө.Чүлтэмсүрэн арслан Төв аймгийн Р.Балдорж начингаар зургаа давж харилтгүй чимэг, Тариалан сумын Цанлигийн Дамдиндорж Говь-Алтайн Ш.Батсуурь дархан аваргаар зургаад давж начин цол, Ч.бээжин начин Архангайн Г.Дамдиндорж (начин)-оор зургаа давж улам өсөх чимэг,
1959 он. Ардын хувьсгалын 38 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Д.Дамдин аварга Ц.Бадамсэрээжид арслангаар ес давж түрүүлэн мөн МЗО-ны анхдугаар их наадмын 37 бөхийн тойргийн барилдаанд 35 давсан амжилтаар даян аварга цол, Ц.Бадамсэрээжид арслан Архангайн Ж.Чойжилсүрэн заан (арслан)-гээр найм давж үзүүрлэн авхаалжит, шийдэмгий зоригт чимэг, Чандмань-өндөр сумын Авидын Дашзэвэг Ө.Чүлтэмсүрэн арслангаар зургаа давж лачин цол, Ө.Чүлтэмсүрэн арслан Сэлэнгийн Б.Одонгарав гэдэг бөхөөр тав давж буурашгүй хүчит чимэг, Ш.Ванчин начин Архангайн Мял гэдэг бөхөөр тав давж бат хүчит чимэг, мөн онд болсон МЗО-ны анхдугаар их наадмын 37 бөхийн тойргийн барилдаанд 32 давсан амжилтаар Ч.Бээжин начинд заан цол,
1960 он. Ардын хувьсгалын 39 жилийн ойн наадамд Д.Дамдин даян аварга Архангайн Ц.Гомбодорж начин (заан)-гаар ес давж түрүүлэн дархан аварга цол, Ц.Дамдиндорж начин Булганы Ө.Жамъяндорж заан (арслан)-аар долоо давж заан цол, Ш.Ванчин начин Архангайн Ц.Чимэдл-Очир даян аваргаар тав давж өсөх идэр чимэг,
1961 он. Ардын хувьсгалын 40 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Д.Дамдин дархан аварга Булганы Б.Жамъяндорж заан (арслан)-аар найм давж үзүүрлэн улс даяар дуурсгалт чимэг, Ч.Бээжин заан Д.Гүрбадам (заан)-аар долоо давж арслан цол, Эрдэнэбулган сумын Доржсүрэнгийн Гүрбадам Архангайн Ц.Мижиддорж заан (арслан)-аар зургаа давж заан цол, Цагаан-Үүр сумын Цэрэндоржийн Ванчинхорлоо Ж.Цэвээнравдан аваргаар тав давж начин цол,
1962 он. Ардын хувьсгалын 41 жилийн ойн наадамд Д.Дамдин дархан аварга Д.Цогзол гэдэг бөхөөр тав давж олныг баясуулагч чимэг, Ц.Бадамсэрээжид арслан Завханы Ж.Жигмэддорж начингаар тав давж саруул сайхан чимэг,
1963 он. Ардын хувьсгалын 42 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ч.Бээжин арслан Ц.Бадамсэрээжид арслангаар тав давж уран мэхт чимэг, Ц.Дамдинсүрэн заан Өмнөговийн И.Ламаажав начингаар тав давж хуйрнан шуугигч чимэг, мөн онд болсон МБАТ-ий II наадмын 29 бөхийн тойргийн барилдаанд 24 давсан амжилтаар Ч.Бээжин арслан хурц шаламгай чимэг,
1964 он. Ардын хувьсгалын 43 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ч.Бээжин арслан ДбДамдин дархан аваргаар найм давж үүзүүрлэн тонж гарамгай чимэг, Д.Дамдин дархан аварга Ш.Батсуурь дархан аваргаар долоо давж,
1965 он. Ардын хувьсгалын 44 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Д.Дамдин дархан аварга, Төв аймгийн Д.Сэрээтэр начингаар долоо давж буурашгүй хүчит чимэг, Ч.Бээжин арслан Архангайн У.Мижиддорж арслангаар долоо давж саруул сайжрах чимэг,
1966 он. Ардын хувьсгалын 45 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Д. Дамдин дархан аварга Дорнод аймгийн Д.Түвшин (заан)-аар найм давж үзүүрлэн харилтгүй зоригт чимэг,
1967 он. Ардын хувьсгалын 46 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Ц.Бадамсэрээжид арслан Завхан аймгийн Т.Намсан начингаар тав давж олныг баясагч чимэг, Ч.Бээжин арслан Булганы Л.Хишигсүрэн (начин)-гээр тав давж олныг баясуулагч чимэг,
Дархан аварга Д.Дамдин | ||||
2011-03-11 09:17:07 | ||||
Уяачид: Наадам: | ||||
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат Монгол Улсын дархан аварга Дарийн ДАМДИН. Түүнийг барилдаж байхад бөхийн тайлбарлагч «Гарлаа, өрлөө, давлаа» гэсэн гурван үгийг л дөнгөж хэлж амждаг байсан гэдэг. Энэ тухай улсын заан Ц.Гомбодорж «1960 онд Д.Дамдинтай үзүүр түрүүнд үлдлээ. Би өрөх шиг болсон, нэг мэдэхэд газар хэвтэж байлаа. Дамдин бусдаас хол тасархай байв. Дөнгөж өрөнгүүтээ ганцхан дайраад л явчихна» хэмээн дурссан байдаг. Дархан аварга Д.Дамдин 1970 онд цагаан сарын барилдаанд түрүүлж байсан. Уг барилдаанд Х.Баянмөнх аварга улсын аварга цолтой барилдан үзүүрлэж байжээ. Д.Дамдин аварга өмнө нь 1965 оны барилдаанд үзүүрлэж байсан байна. Дамдин аварга шиг түргэн барилддаг бөх байхгүй. Д.Дамдин аварга барилдаанаа “бөмбөрийн дуунаар дуусгана” гэдэг байжээ. Эцэг Пүрэв нь зургаан настай байхад нь нас барсан тул эхээрээ овогложээ. Улсын заан Баяраагийн аав. Монгол Улсын хөдөлмөрийн баатар (1999), гавьяат жүжигчин. 20 насандаа сумынхаа наадамд түрүүлж бөхийн гараагаа эхэлжээ. Улсын наадамд 1956 -1960 онд дараалан тав түрүүлж хосгүй дээд амжилтыг анх тогтоосон. Мөн 1959 оны улсын их баяр наадамд түрүүлэн даян, мөн өдрийнхөө орой Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн барилдаанд 37 бөх тойргоор барилдахад нэг ч уналгүй 36 даван түрүүлж дархан аварга цол хүртэн Монгол бөхийн түүхэнд бас нэгэн өвөрмөц амжилт тоггоосон билээ. 1961, 1966, 1968, 1969, 1970 онд үзүүрлэж, 1964, 1965, 1972, 1973, 1974 онд долоо, 1952, 1954, 1971, 1978 онд зургаа, 1953, 1962, 1976, 1981 онд тав давжээ.
|
Хөвсгөлийн бөхчүүд
Бөхчүүд
Улсын цолтой: 40 | Цэргийн цолтой: 1 | Аймгийн цолтой: 17 |
Сумын цолтой: 3 | Залуу бөх: 6 | Нийт: 67 |
Дархан аварга Нийт Дархан аварга 1 | Аварга Нийт Аварга 2 | Улсын арслан Нийт Улсын арслан 4 | Улсын гарьд Нийт Улсын гарьд 1 |
Улсын заан Нийт Улсын заан 8 | Улсын харцага Нийт Улсын харцага 3 | Улсын начин Нийт Улсын начин 21 | Аймгийн арслан Нийт Аймгийн арслан 10 |
Цэргийн заан Нийт Цэргийн заан 1 | Аймгийн заан Нийт Аймгийн заан 3 | Аймгийн харцага Нийт Аймгийн харцага 1 | Аймгийн начин Нийт Аймгийн начин 3 |
Сумын заан Нийт Сумын заан 3 | Залуу бөх Нийт Залуу бөх 6 |
Дархан аварга
Аварга
Улсын арслан
Улсын гарьд Дамдин Баяраа Улсын гарьд Улсын заан
|
Улсын начин
Аймгийн арслан
|