Л. Гүндалай Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар онгоцыг гаргана
Хагас зуун жилийн дотор ачаатай, ачаагүй 40 гаруй шатахуун тээврийн автомашин, чиргүүл, тракторыг Далай ээжийнхээ хэвлийд булшилжээ. Тос дотроосоо өтвөл гэдэг шиг нуурын гүнд буй эдгээр төмөр Далай ээжийг хэвлий дотроос нь өвчлүүлсээр нэгэн жаранг үдэж байна. 1953 онд “Малчин” баарж, 1954 онд усан онгоцны суурь, “Ажилчин” баарж, 1960 онд ЗИЛ-130 машин, 1969 онд ДТ-75 трактор гээд нуурт живсэн төмрийн сэгүүдийг жагсаавал уртаас урт үргэлжилнэ.
Товчоор хэлбэл өнгөрсөн зууны дунд үеийн далайн тээврийн бүхэл бүтэн түүхийн үзмэр Хөвсгөл далайн ёроолд бий. Гаргаж авдаггүй, авахыг ч хүсдэггүй эдгээр төмрийн сэгүүд эдүгээ зэвд идэгдэн, хур тунадаст баригдсанаар урваж, исэлдэн дэлхийн цэвэр усны хоёр хувийг хордуулж байна. Хөвсгөл хагас мянганд нэг удаа усаа цэвэршүүлдэг хамгийн эмзэг нуур. Гэтэл бид хагас зуунд буюу өнгөрсөн 50 гаруйхан жилийн хугацаанд жил бүр шахууийнхүү төмрийнсэгээр “өргөл” барихдаа гол нуурын усыг бохирдуулагч хамгийн аюултай бодисын тоонд ордог бензин, шатахууныг дагалдуулжээ.
2002 оноос өмнө гаргасан Хөвсгөл нуурын усанд живсэн машин, хөлөг онгоцны судалгаагаар 1979,1996 онд 10 орчим тонн шатахуун ачсан хоёр машин осолдсон. Хамгийн багаар бодоход арав гаруй мянган литр бензинээр 381 шоо км эзэлхүүнтэй нуурынхаа усыг бохирдуулаад байгаа юм. Нэг литр шатахуун 1000 тонн цэвэр усыг бохирдуулдаг гэсэн судалгаа бий. Үүнээс үзвэл Далай ээж маань хэчнээн хэмжээний бохирдолтой болсныг мэдэрч болно. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ талаар хийсэн судалгаа, авсан арга хэмжээ алга. Литр усан дахь нефть бүтээгдэхүүн 0.05 мг/л-ээс хэтэрвэл экологийн тэнцвэрт байдал алдагддаг гэдэг.
Хөвсгөл нуурын ус тэр аяараа нефтийн бүрхүүлтэй болж, амьтай бүхэн нь сөнөж устах аюулыг тарьсан эздэд хүлээлгэсэн хариуцлага, усаа хамгаалсан хамгаалалт өнөөдрийг хүртэл алга. Хамгийн сүүлчийн баримт л гэхэд хэдхэн хоногийн өмнө зургаан мянган литр бензин ачсан машин живлээ. “Одоогоор шатахуун далайд асгараагүй, ямар нэгэн бодис нуурт хөвж бохирдсон шинж тэмдэг илрээгүй байна” гэж аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад С.Даваасүрэн мэдээлж буй . Итгэе гэвч нэг л итгэл төрж өгөхгүй байна.
Хөвсгөл аймгийн Ханх сумын усан зогсоолд байсан ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын байгаль ашиглалтын хүрээлэнгийн “Дюбовский” хөлөг онгоц живэхэд хөдөлгүүрт нь хадгалагдаж үлдсэн бензин Хөвсгөл далайн гадаргыг цэвэр усны ангиллын нормоор тавдугаар зэрэг буюу их бохирдуулсан гэсэн дүгнэлтийг тухайн үед мэргэжлийн байгууллагынхан хийсэн. 60-80-хан литр бензин Хөвсгөлийн усыг нефть бүтээгдэхүүнээр хангалттай бохирдуулсныг энэ дүгнэлт хөдөлшгүй нотолсон. Гэтэл одоо үүнээс 100 дахин их хэмжээний бензиний асуудал яригдаж буй нь Далай ээжийн эмзэг ариун хэвлийг хорт хавдрын эцсийн шатанд хүртэл өвчлүүлсэн байж болзошгүйг харуулахгүй байна гэж үү.
Хөвсгөл далайн хувьд энэ бол сүйрэл Хөвсгөл далай дээгүүр мөсөн тээвэр хийхийг хориглосон сайдын тушаал, журам бий. Арван хэдэн жилийн өмнө буюу БОЯ-ыг У.Мавлет гуай тэргүүлж байхдаа ийм тушаал гарган, нэг хэсэг мөрдөж байжээ. Судалгаанаас харвал энэ хугацаанд Хөвсгөлд машин осолдоогүй байх юм. Гэтэл эдүгээ ийм тушаал байдгийг, мөрдөж хэрэгжүүлж, хяналт тавих ёстойг мэддэг хүн ховорджээ. Түүнчлэн цэвэр ус бохирдуулсан этгээдийн онгоц, тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох, мөн нөхөн төлбөр, торгууль ногдуулах, нефть бүтээгдэхүүнийг цэвэрлэх ажлыг хийх зэрэг заалтууд хуульд бий.
Хуулийн энэ заалт, сайдын тэр тушаалыг хэрэгжүүлждэг, хариуцлага тооцдог эзэн Монголд байна уу?
Өнгөрсөн 60 шахам жилийн хугацаанд Хөвсгөл далайд машинаа осолдуулж, бааржаа живүүлж, трактороо хаясных нь төлөө хариуцлага тооцсон ганцхан тохиолдлыг сонслоо. 1979 онд түлш ачсан “МАЗ” машин Хачимын амын ойролцоо живэхэд тухайн үед Хөвсгөл аймгийн Тусгай хамгаалалттай газрын дарга Дашдэндэв гэдэг хүн албан тушаалаасаа огцорч байжээ. Гэтэл өнөөдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг даган мөрдөж, хяналт тавьж чадалгүй Хөвсгөл далайд осол гаргаж, эрдэнэт хүний амь нас, цэвэр усны ундаргыг бохирдуулсныхаа төлөө хариуцлага хүлээх эр зориг, эх оронч сэтгэлийн тэнхээ холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгжийн удирдлагуудад алга.
Хөвсгөл далайн ёроол хад асга ихтэй, ус нь ганц урсгалтай, усны солслцоо бага, гүн тийш амьдралаар ядмаг, усны бичил ургамал, амьтны өсөн үржих нь удаан зэргээс болж, нуурын ус нь өөрийгөө цэвэршүүлэхдээ удаан. Тиймээс Хөвсгөл далайг нэг л бохирдуулбол байгалийн жамаар цэвэршихийг нь монголчууд бид ойрын хэдэн үе удмаараа үзэхгүй. Тэгээд ч сүүлийн үед дэлхийн дулааралд Монгол хамгийн их өртөж байгаа. Жилийн дунджаас 1,2 градус хүртэл дулаарч буй нь Хөвсгөл далайд ч нөлөөлж эхэлсэн. Хэдэн жилийн өмнө өвлийн улиралд 0,7-1,4 метр зузаантай мөсөн бүрхүүл тогтдог байжээ.
Гэтэл өнөөдөр энэ хэмжээ хамаагүй нимгэрсэн гэж нутгийнхан ярьж байна. Өдрөөс өдөрт ус нь дундарч, эрэг орчим газраар нь цэгэн цөлжилт ажиглагдах болсон нь Хөвсгөл далайгаа стратегийн онцгой бүс болгож, онгон дагшнаар нь хамгаалалтад авах цаг болсныг дахин дахин сануулсаар байна.
Харин Хөвсгөлөөс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Гүндалай далай ээжийн энэ их бохирдолд сэтгэл зовнин олон жилийн өмнө далайн ёроолд живсэн Сүхбаатар онгоцыг гаргахаар гадны мэргэжилтэнүүдийг урьж залж судалгаа хийлгэж байгаа бөгөөд энэ ажил ирэх хавраас эхлэх аж.
Хүн бүр түүн шиг нэг ч гэсэн төмрийн сэгийг далайн ёроолоос сугалж далай ээжээ цэвэрлэх их аян өрнүүлбэл Хөвсгөл далай удахгүй хорт хавдраасаа салах нь ойлгомжтой.

МОНГОЛЧУУД ХӨВСГӨЛ НУУРАА АВАРЛАА
Өнгөрсөн сард Хөвсгөл нууранд 13 тонн шатахуунтай урал маркийн хоёр машин живснийг татан гаргаж Монгол орны цэвэр усны нөөц болсон Хөвсгөл нуур-ыг хамгаалж чадлаа. Уг машинууд нь Хөвсгөл нуурын эргээс 200 метр орчим газарт осолдсон байжээ. Автомашины нэгийг 2-р сарын 12-нд, хоёр дахь машиныг 14-ний өдрийн 12:10 цагт Аврах тусгай ангийн аврагч дээд түрүүч Г.Баяртогтох, тэргүүн түрүүч Б.Дэлгэрсайхан нар усны гүний шумбалт хийж 50 метрийн гүнд живсэн машинд 100 метр урт ган татлагыг амжилттай холбосноор эрэг рүү татаж гаргах үйл ажиллагаа эхэлж, 15-ны өдөр 125 метр газар татсан байна. Ингээд 16-ны өдрийн 16:30 цагийн орчимд мөсөн доогуур дахин татаж, эргээсээ 45 метрийн зайтай 6 метрийн гүнд авчирч, мөс цоолон бэхэлгээ хийн аргамжиж, шатахууныг соруулан, 19:00 цагт уснаас машиныг гаргаж авжээ.Осол болсон газрын цаг агаар өдөртөө 24-26 градус, шөнөдөө 34-36 градус хүйтэн байсан хэдий ч Хөвсгөл аймгийн онцгой байдлын хэлтэс, Онцгой байдлын еранхий газрын Аврах тусгай ангийн аврагчид хүнд нөхцөлд ажиллаж Хөвсгөл нуурыг болзошгүй аюулаас аварлаа. Тавин метрийн гүнд шумбалт хийж, мөсөн доогуур аврах ажиллагааг Монголд анх удаагаа амжилттай хийж чадсан эрэлхэг аврагч нартаа нийт Монголчуудынхаа өмнөөс ажлын өндөр амжилтыг хүсэе.
Их УУл сумын 9н жил
Хөвсгөл далай ээж мөсөн нөмрөгөө тайлаагүй байна
Яг энэ цаг мөч бол 2010 оны 6-р сарын 12 өдөр. Бид модон хүй арлыг харан нуурын эрэг дээр хоноглов. Нууранд усны шувууд огт харагдахгүй ч ойд хөхөө донгодсон сайхан өглөө нуурын захад сэрээд үнэхээр үзэсгэлэнг бишэрч далай ээждээ мөргөлөө. Далай ээжийн эрэг орчмоор олон өвөлжөөтэй, ер холдохгүй зусдаг малчид их байна. Далай ээжийг тэтгэх олон гол горхиудтай бараг л 10 км тутамд таарч байна. Зарим нэг горхины усанд загас их үхжээ. Загасны төрөл зүйлийг танихгүй ч 20 см орчим урттай загаснууд байна. Нэг дор 10 -аад тийм загас үхсэн байна. Тэр газар машин замын ойролцоо болохоор машинд дайруулсан юм болов уу гэж дүгнэх гэж оролдов. Гэтэл гол уруудаад үхсэн загасны тоо өсч байлаа. Яагаад ийм болсныг одоохондоо мэдэх юм алга. Нутгийн хүмүүс мэдэхгүй хараагүй л гэж байна. Бидний замд зөрсөн оросууд тэр орчим үдэлж байлаа. Ер нь замд орос ах нар гар гозогнуулан зөрөх нэг дулаахан. Бид нар хэзээ ч орос ах нартай найрсаг байх юм даа. Бодвол тэд монголтой танилцах л гэж яваа жуулчид болов уу даа. Далай ээжийн зүүн тал Ханх руу цаанаасаа оросууд орж ирж зугаалахгүй юм өөр зугаалах хүн тун ховор байхаа. Учир нь зам үнэхээр хүндрэлтэй явахад хэцүү. Намаг, балчигтай ой, хад чулуу үргэлж тааралдана. Бид 84 км зам явах гэж дөрвөн цаг зарцуулсан. Очиж уулзах гэтэл зам буруу орсон учир тэдэн рүү дөхөж очих боломжгүй байв. Нэг айлд орж энд ирсэн өөрсдийн зорилго чиглэлээ танилцуулав. Тэд нар баахан л америк, орос хүмүүсийн нэрийг хэлэн тэдний талаар сураг сонсохыг хүслээ. Монголчууд гэхээсээ илүүтэй гадныхан далай ээжийг сонирхон судалж байна. Дэвид хэмээх монгол авгайтай хүн бүх л төрлийн судалгааг тасралтгүй сүүлийн арав гаруй жил хийж байгаа талаар нутгийн хөгшин хуучлав. Яг ямар судалгаа хийдгийг та мэдэх үү гэвэл амьтан, ургамал ноднин бүр бидний өвөлжөө, хаваржааны талаархи судалгаа хийсэн гэв. Хэсэг оросууд ирж судалгаа хийдэг тэд юу хийдгийг мэдэхгүй бас ургамал, амьтан байх гэнэ. Нутгийн хөгшин яриан завсар хоолны амтлагч байвал цагаан идээгээр солих тухай цухайлгав. Тэд гадны хүмүүстэй бараа солилцоо хийж хэдийнээ сурчээ. Тараг, сүү, баяслагийг хоол амтлагч, лаазласан ногоо, жимсээр солилцдог юм байна. Бид ч гэсэн сүү тараг авч оронд лаазалсан загас, солонгос хоолны илүү гарсан амлагчаа өглөө. Тэд их л баяртай байгаагаас үзвэл бараа солилцоо ашигтай байсныг илтгэнэ. Далай ээж хэдийд гэсдэг тухай асуухад өдийд гэссэн байдаг энэ жил их хүйтэн байсан учраас оройтож байна. Гэхдээ нэг шөнө мөсгүй болдог гэв. Нэг хоногийн дараа ёстой хөгшний хэлснийг батлах мэт далай голоосоо харлан мөсөө зах руугаа түрсэн байв. Сүхбаатар хөлөг онгоц хөдлөх өдрөө хүлээн зангуундаа үүрэглэн зогсчээ. Гадаадын жуулчид Хатгал сум хүрээд буцдаг бололтой байна. Нуур тойрсон олон бааз отгоор хэсвэл ихийг мэдэх бололтой юм. Нутгийн хүмүүс нуураас амьдралаа тэтгэж бүр нуураа бусад үзүүлж мөнгө олох аргад гаршсан мэт харагдана. Говьд бол биднийг сонирхон байдгаа барин ирж сонин сонсох гээд суудаг. Энд бол байдаг нэг ашиг хайгчид эсвэл байгалийн сайхныг сонирхогчид гээд тоосон шинжгүй харагдана. Хатгалаас гарахад л бараг хамт шахам гарсан хоёр морьтон дахиад л Ханхын замд өглөөний цайгаа ууж байгаа харагдана. Тэр хоёр их зорилготой урагшилж яваа бодвол байгалаас ашиг хайч байх. Айлд хонохгүй гадаа хоноод л явж байх юм. Бас майхан саваа мориндоо ачсан хоёр өвгөнтэй тааралдав. Тэд юу хийж хөдөө, гадаа хонож явдаг юм бол. Тэд нэг нууцлаг үйлдэл хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Гартаа барьсан хүрз, зэвсэггүйгээс үзвэл тэд алт хайгчид бус нь тодорхой. Тэнд бас хүнд хэрэгтэй тэдний санхүүд нэмэртэй нэг юм байгааг мэддэг хүмүүс бололтой. Тэгээд би анчид л байгаль сүйтгэж явна гэж бодов. Нарийн гол хатлаад иртэл голын эрэг дээр нүсэр хар бараан юм хөшөө мэт зогсоно. Ойртоод ирвэл хүчийг үзүүлэхийг хүссэн мэт сарлагийн хар бух хөлдөхгүй зогсоно. Эндээ л хүчтэйгээ мэдэрсэн амьтан гэлтэй сүрлэг сайхан. Түүнийг хараад өөрийн эрхгүй хүүхэд байхдаа сонсож байсан хөгжилтэй гэмээр нэг хэллэгийн талаар бодоод инээд хүрлээ. Тэр нь "говьд хүн болж төрснөөс хангайд бүх болж төр" гэсэн хэллэг манай нутгийнхан дунд элбэг яригддаг байлаа. Тэрийг санаад үнэхээр үнэн үг юм шиг санагдав. Энд мал дураараа идээшлэн жаргаж байна. Хөвсгөл ай сав газарт мал ялангуяа сарлаг нэн таатайгаар идээшилж байна даа. Энд мал усаа угаад голын зүлэг шар шархийтэл зулгаан идэж байгааг хараад говийн малыг өрөвдөж байв. Задгай ус байхгүй. Гүехэн устай худаг бараадан эзнээ харуулдан өдрийг өнгөрөөнө. Эзэн нь хаагаа ханзартал ус татана. Тэгээд өдөржин худгийн дэргэд ус бараадсан мал үд өнгөрөөд бэлчээрлэх аядна. Уснаас холдоод бэлчээрт идэх юм маруухан гүйж гүйж нэг ургамал олно. Ингээд дүрслэн бодохоор үнэхээр говьд амьдрал хүнд. Дэлгэр цагт хангайд хүн малгүй жаргаж байна. Гэхдээ өвөл хүндэрвэл хаана ч адилхан байдаг л даа. Хангай хүмүүс өвс тэжээл сайтар бэлтгээд говийн малчидад зарж борлуулж болдоггүй юм байх даа. Малчид өвс тэжээлийн асар бага өртөгөөр үнэлээд сурсан болохоор энэ төрлийн бизнесс цэцэглэх боломжгүй байдаг байхаа. Үүнийг цэцэглүүлэх тал дээр арга хэмжээ авч чадвал хангай малчид зун найр гэсэж сэлгүүцэхгүй л өөрсдийн хөлс хүчийг дуслуулан мөнгөжиж болох талтай. Гэвч хэн үүнийг эхлүүлэх бэ гэдэг дээр гацдаг... Хөвсгөл нуурын эрэг орчмын амьдрал иймэрхүү л байна.
Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж байна
Улсын Их хурлын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж, боловсролын байгууллагынхан болон Онцгой байдлын хэлтэс, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаа болон үйлчлүүлж буй иргэдтэй уулзлаа.
Боловсролын салбарт ажиллаж буй багш нар гишүүнтэй уулзахдаа удахгүй өргөн баригдах боловсролын хуулинд анхаарах шаардлагатай зүйлсийг хэлж байв. Тухайлбал орон нутагт ажиллаж буй захирал, менежрүүдэд зэрэг олгодоггүй, хичээл заах цаг байдаггүй мөн багш нарын тэтгэврийн насанд анхаарах хэрэгтэй байна. Сургуульд орж буй 6 настай хүүхдэд 50 гарсан багш хичээл зааж байгаа зэргийг анхаарах гэй, багш нарын цалинг нэмлээ гэж байгаа боловч дэвтэр засалт гэх мэтчлэн нэмэгдлүүд байхгүй суутгагдсаар цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байна гэдгийг хэлж байв.
УИХ-ын гишүүн аймгийн онцгой байдлын хэлтсийн албан хаагчидтай болон УЦУОША-ы хамт олон Нэгдсэн эмнэлэг болон эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдтэй уулзав. Тус аймаг нь хамгийн олон хүн амтай бөгөөд хөдөөгийн 24 сум, аймгийн төвийн иргэд Нэгдсэн эмнэлгээрээ үйлчлүүлдэг бөгөөд ачаалал ихтэй ажилладаг ажээ. Цаашид Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг ачааллыг багасгаж иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэхийн тулд "Цахим" эмнэлэг болохоор төлөвлөж байгаа гэдгийн эмнэлгийн удирдлагууд хэлж байв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн томилолтоо үргэлжлүүлэн Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумдад ажиллан хөдөө орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан хаваржилтын байдалтай танилцах ажээ.
Замын хөрөнгийн асуудлыг шийдүүлэв
Хөвсгөл аймаг хамгийн олон мал тоолуулжээ
2011 оны 1 сарын 4
Хөвсгөл аймаг 3072.1 мянга, Төв 2699.4, Архангай 2631.8, Булган 2211.3, Хэнтий 2014.3 мянган толгой буюу хамгийн олон мал тоолуулж эхний 5-д багтжээ. Адууны тоо 2 аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд Төв /200.1 мянга/, Архангай /190.7 мянга/, Булган /177.1 мянга/, Хөвсгөл /146.3 мянга/, Сүхбаатар /140.9 мянга/ адууныхаа тоогоор айргийн тавд орсон байна.
Үхрийн тоо 3 аймагт өсч, 18 аймаг, Улаанбаатар хотод буурсан дүнтэй байна. Хөвсгөл /309.2 мянга/, Архангай /293.6 мянга/, Булган /172.8 мянга/, Төв /171.8 мянга/, Хэнтий /156.5 мянга/-н үхэр тоолуулж эхний 5-д багтжээ. Тэмээний тоо 7 аймагт өсч, 14 аймагт буурсан бөгөөд Өмнөговь аймаг хамгийн олон буюу 83.4 мянган тэмээ тоолуулсан байна.
Хонины тоо 2 аймагт өсч бусдад нь буурсан бөгөөд Хөвсгөл /1348.6 мянга/, Төв /1345.1 мянга/, Архангай /1308.6 мянга/, Булган /1130.5 мянга/, Хэнтий /971.0 мянга/-д хүрсэн нь хамгийн олон гэсэн үг юм.
Ямааны тоо 1 аймагт өсч 20 аймаг, Улаанбаатар хотод буурлаа. Хөвсгөл /1265.8 мянга/, Баянхонгор /1185.3 мянга/, Төв /980.1 мянга/, Өвөрхангай /874.7 мянга/, Ховд /845.8 мянга/-н ямаа тоолуулж эхний 5 байрт орсон байна.
Х.Өнөрсайхан